Намрын дунд сарын нүдгүй нойтон шамаргаар
Нүүдлийн олон шувууд тэнгэр чимэн хөөрлөө
Дасал болсон нуурандаа хорогдох бяцхан үрсээ
Дахин ирнэ гэж учирлаад
Төрсөн нуураа нар зөв тойрон эргэлдсээр
Төдхөн зэллэх шувууд тэнгэр эмжин хөөрлөө
Дагаж нисэхээс дургүйцэн нуугдан хоцрох үрсээ
Дараа ирнэ гэж тайтгаруулаад
Дагуулан ниссээр одлоо
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм
Амьдын энэхэн орчлонд анх тольдсон нутаг
Амин хайртай нуурандаа
Идээшин дассан нь аргагүй ээ
Ижил сүргээсээ тасран эргэн хургах үрсээ
Эргээд ирнэ ээ гэж аргадсаар
Өмнийг зорин одлоо
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулганах бяцхан үрсээ
Газар үзүүлэхээр явсан юм