Усны шувууд буцаж
Нутгийн нуур эзгүйрсэн
Уйтай намрын бороо
Гуниг шивнэсэн энэ орой
Сайхнаас даанч сайхан
Чиний тухай дурсамжийг
Санан санах мөрөөдлөө
Сэтгэлдээ би дуу болгон шингээлээ
Нутаг нутаг залуус
Наамдаар нэг цуглахад
Нэгэн охинтой би
Харц тулгарч учирсан юм
Чамтай юу ч яриагүй ч
Чимээгүйхэн ширтэлцсэн
Чиний нэрийг мэдэхгүй нь ээ
Нүдэн охин гэж би сэтгэлдээ шивнэсэн
Дуулсан дуундаа би өөрөө уяраад
Дурласан сэтгэлдээ би шатаж явна даа
Дуулсан дуундаа би өөрөө уяраад
Дурласан сэтгэлдээ би шатаж явна даа
Дараа жилийн наадам
Даанчиг хол байна даа
Дахин учрах заяа хэзээ гэдгийг
Хэн мэдэх юм бол
Тунгалаг дөлгөөхөн
Ухаалагхан харцтай
Тэнгэрлэг дүрийг чинь
Сэтгэлдээ би дуу болгон шингээлээ
Дуулсан дуундаа би өөрөө уяраад
Дурласан сэтгэлдээ би шатаж явна даа
Дуулсан дуундаа би өөрөө уяраад
Дурласан сэтгэлдээ би шатаж явна даа