Дөмөгхөн хаалга маань
Дүн өвлөө алслана аа хө
Дөрөөн чимээ хавирхад
Дөл бадамлан асна аа хө
Үйл нь уран бүслүүр чинь
Үүр шөнийн дэр минь ээ хө
Гоолиг төрсөн үзэсгэлэн чинь
Гоодаль цэцэг юм аа хө
Дөрвөлжин хаалганы
Дүрсэнд саран гэрэлтэнэ ээ хө
Дөрвөн улирал зочлох нь
Дүүрэн аяга эмтэлнэ ээ хө
Уян зөөлөн сэтгэл чинь
Ургах наран илч минь ээ хө
Цайлган хайрын итгэл чинь
Цагаан Уул цэцэг юм аа хө
Үйл нь уран бүслүүр чинь
Үүр шөнийн дэр минь ээ хө
Гоолиг төрсөн үзэсгэлэн чинь
Гоодаль цэцэг юм аа хө
Уян зөөлөн сэтгэл чинь
Ургах наран элч минь ээ хө
Цайлган хайрын итгэл чинь
Цагаан Уул цэцэг юм аа хө