Уул үүл тэнгэрийг дамнаад
Утаа манан бодол дээшээ суунаглана
чанадад суунаглана
Арван найман насыг даваад
Амраг хүү минь намайг аваад хурдална
салхиар хуурдана
Цээжинд минь гүйлдэх
Чандага салхийг
Чагнан сууя
Уртаа шөнийн зүүдээрээ
Утга юуг сийрүүлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Мандах юу маргаашийгээ
Магад юмсыг гэтлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огт оргүйг огторгуй охин минь дээш чагнахуйд
Гэрийн чинь тооноор гэрэл тээсэн ухааныг чи мэдрэхүй
Тэнгис далай түүний заагаар
Түмэн бодолд тэртээ алсад уусна
Тэртээд дуусна
Арван сарын тэнгэр дор би
Амраг хүүтэйгээ хамт дээшээ хөөрнө
Салхийг хөлөглөнө
Харцанд минь буусан
Огторгуй гүн
Харан сууя
Уртаа шөнийн зүүдээрээ
Утга юуг сийрүүлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Мандах юу маргаашийгээ
Магад юмсыг гэтлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Уртаа шөнийн зүүдээрээ
Утга юуг сийрүүлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Мандах юу маргаашийгээ
Магад юмсыг гэтлэхдээ
Огторгуй өөрөө мэднэ ээ
Огторгуй өөрөө мэднэ ээ