Бүдэг жимээрээ өнхрөхөд
Бүрэн зураглалд учирна
Алс нь үл үзэгдэх хангай нь
Аниргүй нь сонорыг минь мялаана
Тэртээгүүр сүүмэлзэх Алтай нь
Дэргэд минь налайн тэврэх шиг
Сэргэг тал минь нүдийг хужирлана
Сэтгэлд амар амгаланг тунхаглана
Зүүдний минь тунгалаг өнгөөр
Зүрхэнд баяр баясгаланг өгнө
Цаг хугацаагаа түр умартмаар
Тэнгэр түшиглэх хязгаараар
Тэмээн сүрэг зурагдана
Бүргэд дээгүүр минь дураараа
Бөмбөрцгийн зулайд тэнүүчилнэ
Булган хангайг минь ажиглаад
Бурхад хүртэл хамт сурвалжилна
Сэргэг тал минь нүдийг хужирлана
Сэтгэлд амар амгаланг тунхаглана
Зүүдний минь тунгалаг өнгөөр
Зүрхэнд баяр баясагаланг өгнө
Цаг хугацаагаа түр умартмаар
Сэргэг тал минь нүдийг хужирлана
Сэтгэлд амар амгаланг тунхаглана
Зүүдний минь тунгалаг өнгөөр
Зүрхэнд баяр баясагаланг өгнө
Цаг хугацаагаа түр умартмаар