Уранзаяа – Зүрхэн домог

Шаргал тоосонд намирсан
Алчуур болгон чамайг хүлээж дээ
Шанз хөгжмөөс дуслан урссан
Аялгуу болон чамайг угтаж дээ

Монгол эртний нүүдэл дундаа
Морьтойгоо ирсэн амраг минь
Хайрын дуулиа судар болгоод
Халуун зүрхэнд минь сийлээрэй

Морьдын үүрсээ цахилсан
Одод болон чам руу харваж дээ
Морин хуурын чавхдас хөглөөд
Цуурай болон чам руу тэмүүлж дээ

Монгол эртний нүүдэл дундаа
Морьтойгоо ирсэн амраг минь
Хайрын дуулиа судар болгоод
Халуун зүрхэнд минь сийлээрэй

Янагийн бийрээр бичигдсэн
Шүлгийн мөр шиг чамдаа дурлаж дээ
Ятга хөгжмөөс нисэн дүүлсэн
Эгшиг чамаар хайрлуулж дээ

Монгол эртний нүүдэл дундаа
Морьтойгоо ирсэн амраг минь
Хайрын дуулиа судар болгоод
Халуун зүрхэнд минь сийлээрэй

Монгол эртний нүүдэл дундаа
Морьтойгоо ирсэн амраг минь
Хайрын дуулиа судар болгоод
Халуун зүрхэнд минь сийлээрэй

Sign Up for Our Newsletter