Алтанжаргал, Эрдэнэчимэг – Аав ээж хоёр

Нартын домгийг бүтээдэг нь
Эхлэл төгсгөл хоёр минь
Насны домгийг бүтээсэн
Аав л ээж л хоёр юм

Газар тэнгэрийн бүтээдэг
Гал усан хоёр минь
Галбын домгийг бүтээдэг
Аав л ээж л хоёр минь

Үйлийн үрийг бүтээдэг
Үнэн худал хоёр нь ээ
Үүрдийн домгийг бүтээсэн
Аав л ээж л хоёр минь

Насны домгийг бүтээдэг
Аав л ээж л хоёр юм

Sign Up for Our Newsletter