Татар – Сэргэн мандъя

And one two check mine

Сэргэн мандъя
Сэргэн мандъя
Сэргэн мандъя
Эргэн мандъя

Сайн уу? Юу байна? Мэнд үү
Ажил төрөл бие хаа данги уу?
Эсвэл сэтгэл санаа сайнгүй
Эсвэл ажил нь бүтээд анги уу?
Тэгвэл ураад өгье
Ажил бүтсэн галзуураад өгье
Болж бүтэж яваг гээд хамтдаа ирээдүйгээ зураад өгье
Тийм ээ бүтэж яваг гээд сайн сайхан бүгдийг яриад өгье
Урагшаагаа дайраад өгье
Бүгд уудаг уудгаараа бариад өгье

Юу нь сайн юм, оюуны бядтай юм
Ухаантай байх гэж яадаг юм лайн
Гайн
Урдах зам чинь тэгээд дардан байг
Ууж идэж болно
Бардам байг
Доошоо унахаасаа битгий айг
Бодож яв, Сайн сайхан бас жаргалтайг

(Сэргэн мандъя)
Юм үзсэн хотыг чимсэн иргэн байг
(Сэргэн мандъя)
Юу бодсон санасан бүхэн нь мэргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхэн дэлхийн иргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхний ухаан нь мэргэн байг

Татар та бүхэнд ёслон мэхийн
Алив дээшээгээ гэхийн
Манай татарчууд яг хорьж болохгүй 20 хүрлээ гэх юм
Уулгая, Бүгдийг нь буулгая
Гоё мэдээ дуулгая, Алив бүгдээрээ тулгая
Хүмүүсийн ажил одоо бүтэж яваг Бүтэж яваа ажлыг шүтэж яваг
Ажлуудаа нүдэж яваг бүтэхгүйг угтаж ч биш үдэж яваг
Ажлууд бүтээд мундаг ажлууд бүтээгүй унадаг
Сэтгэл зүрхээрээ бүтээнэ
Алив дээшээгээ хундага

Охинтой танилцъя ичихгүйгээр найз охин мохинтой гэчихгүйгээр
Эр хүний жаргал эзгүй хээр эхнэрийн санаанд лав нийцэхгүйгээр
Түүний минь эзгүйгээр түмэн олонтойгоо хийцгүйгээр
Тугалыг нь турааж бас эцэхгүйгээр Дураараа байх болно би зүгээр
Ууж идье нагнайтал нэг нь олон 7 юм ярин чагнаад л
Бусдыгаа шагнаад л бүгд өөр өөрийн өнгөөр загнаад л
Утас цэнэггүй, цэнэггүй утастай, хэнэггүй
Гадуур тэнээгүй гээд ойлгуулчихвал би тэнэг үү?

(Сэргэн мандъя)
Юм үзсэн хотыг чимсэн иргэн байг
(Сэргэн мандъя)
Юу бодсон санасан бүхэн нь мэргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхэн дэлхийн иргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхний ухаан нь мэргэн байг

Бусдын адил зүтгэж явна, Мань чинь, Арай ч үү
Санасандаа би хүрсэн гэж үү? Одоо арай үгүй
Улс эх орноо хөгжихийг хүлээнэ гэвэл найраагүй
Тэдний адил хөгжлийн төлөө би нам яриагүй
Зодоон болон fuck нам ярихгүй
Охин хүүхэн хэрүүл ам ярихгүй
Хамгийн зөв зам харих зам
Гэхдээ одоо будаа харих зам ярихгүй
Нохой 3 Ноёны толгой 4
Даваа мягмар, лхагва, пүрэв
5 дахид уухаар сэдэл төрөв
Хаа хамаагүй санал зөрөв

(Сэргэн мандъя)
Юм үзсэн хотыг чимсэн иргэн байг
(Сэргэн мандъя)
Юу бодсон санасан бүхэн нь мэргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхэн дэлхийн иргэн байг
(Сэргэн мандъя)
Монгол хүн бүхний ухаан нь мэргэн байг

Sign Up for Our Newsletter