Байн байн ирэх юм гэж чи юунд асуув
Байсхийгээд утсаар ярьлаа гэж зэмлээ юу
Хайр минь билээ чи хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог
Намуухан өглөөний нарны туяаг сэргээсэн жиргээ
Найрал хөгжмийн аясыг зураглах нот ба түүний хэмжээ
Хэдэн мөр шүлгийн минь хамтаар бэх татуулан чамд хүрэх үг бүр
Хэзээ ч тасраагүй чиний тухай бодлын минь хээнцэр хөгүүд
Өнгө будаг хорших зураас, өнө мөнхөд орших зураг
Үнэт хорвоогоос дахиж амсахгүй дарсыг тамшаална чам руу дөхөх зуураа
Энэ бүхэнд хэзээд дэргэд минь байж ирсэн нь зөвхөн чи билээ
Эргээд харахад эргэлзээгүй дэндүү сайхан ч гэлээ
Өнгөрсөн бүхэн үргэлжийн зөөлөн байсангүй амьдрал тэс ондоо
Өвтгөсөн олон асуудлууд дүүрэн өдөр хоног бүртээ сэрүүн хонодог
Өвөртөө нуусан эрдэнийн чулуу минь өнгийг чинь сэвтээхгүйг хичээсэн ч
Өршөөгөөрэй үнэн бодит байдал бүр тийм биш байсан
Шантардаг хааяа, шатаж байна хэцүү байнаа
Санаа бодол эцэж гар барих үе бий шаналал гунигтайгаа
Амьсгал хүндүүрлэх хором мөч байв ч өөрийн орон зайгаа
Алдахгүй хэзээд зөвхөн чи дотор минь гийсээр байгаа
Орцны гадаа зогслоо гэж юунд асуув
Оройн цагаар ирлээ гэж зэмлээ юу
Хайр минь билээ чи хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог
Сайн муу бүх зүйлийг тэсээд чамтай л цуг хүрнэ гэсэн
Саруулхан тэнгэрт жигүүр минь зөвхөн чи хамт байж л ниснэ
Нөгөө тал мэт хайж л биесээ өдийг хүртэл найдаж ирсэн
Нүцгэн үнэн гэвэл чи бидний харилцаа минь цаг зуурын байдал биш ээ
Хөнгөн бодлууд ухаанаа дийлэхэд хөндий хоосон гэвчиг
Хүсэл мөрөөдлийг чинь гүйцээхийн тулд би ус болон чамд нэвчье
Хүнд хэцүү мөч бүрийг ардаа гээхэд бидэнд хэрэгтэй тэвчээр
Хөвөрсөн цээжинд далд нуусан халуун сэтгэл гэгчээ
Хамаагүй ачаа бүрийг нь би үүрэхэд бэлэн хайргүйдээ биш алдаа бүр
Хадгалж өдийг хүрсэн сайхан бүхэндээ сэтгэл хөөрлөөр бүү хүр
Чимхийн төдий дундуур сэтгэл дүүрсээр цаашаагаа зайгүй
Чимээгүй явсаар нэг мэдэхэд алсарч оройтсон байх вий
Урам хугарлаа гээд асуудал тулгарлаа гээд бөхөөгүй
Угаасаа хэзээнээс тийм байж ирсэн төгсгөлийг нь өгөөгүй
Цагаахан цэцэгсийн тал шиг цайдам хөндий дүүрэн нахиал
Цавчих нүд гялбаасан цацрал гэгээ минь тод гий дахиад
Надтай ханьсдаг улиас модноос асуу
Чам дээр тусдаг сарны гэрлээс асуу
Хайр минь билээ чи хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог