Urimae – Загас би

Хэлгүй загас
Хөлгүй загас би
Oh, би
Хэмнэлгүй усанд
Хэмнэл зохион сэлнэ би
Oh, би

Живэх хөвөхийн хооронд
Жинхэнэ үнэнг олно гэж
Урсгал зүсэн аялна
Усан амьдралд алхана
Үер голыг гатлана гэвч
Үнэн голоо дотроосоо хайна

Хэн ч бишгүй
Загасны аялалдаа дасна, ooh
Хэн ч бишгүй
Хайрсаар гулсан
Хайсаар олсон
Хайр минь амьдрал чи

Ярьдаг загас
Явдаг загас би
Oh, би
Яаруу урсгалд
Ямар тайван бясалгана би
Oh, би

Хөвөх живэхийн хооронд
Хувь тавиланд норно гэж
Урсгал зүсэн аялна
Усан амьдралд баясна
Үер голыг гатлана гэвч
Үнэн голоо дотроосоо хайна

Хэн ч бишгүй
Загасны аялалдаа дасна, ooh
Хэн ч бишгүй
Хайрсаар гулсан
Хайсаар олсон
Хайр минь амьдрал чи

Загасны зам дахь
Замагт ч дурлана
Oh, би
Oh, загас би

Хэн ч бишгүй
Загасны аялалдаа дасна, ooh
Хэн ч бишгүй
Хайрсаар гулсан
Хайсаар олсон
Хайр минь амьдрал чи

Sign Up for Our Newsletter