ThunderZ, Jason – Нэг л өдөр

Чи хоосон зүрхээ дүүргэ
Хагарч цоорсон хэсгээ дүүргэ
Хажуу талд чинь хашгирч
Xaмтдаа дэмжих хайртай хүмүүсээр дүүргэ
Алтан зоосоор цүнхээ дүүргэ
Залуу насаа хүслээр дүүргэ
Алив залуу байна алдаа дурсамжууд
Aдал явдлаар өөрийгөө дүүргэ

Oh, yeah
Өөрийн хүсч байсан дүрд
Oh, yeah
Чи өөрөө гол дүрд үлд
Oh, yeah
Мэдрэмжийнхээ гүнд
Чи дутуу бүхнээ дүүргэ
Чи дутуу хүслээ дүүргэ
Yah!

Ayh, Яагаад гуних ёстой юм тэнгэрт одоо ч гэсэн нар байна
Яваад өгсөн бусдын араас шаналж суугаад яах вэ?
Ялгаа байхгүй чи бид хоёрт хор шар болон гар байна
Яаж ч унасан дүрэлзэнэ би шатаж байгаа гал байна
Бууж өгөх гэдэг чинь тулгалт биш ээ сонголт
Сайхан амьдарч болдгийг би харуулна даа Монголд
Шартай залуу хаана хүрэхийг харж бай энэ цомогт
Орсон дуунууд бүгд хит би бол залуу домог, yeah!

Нэг л өдөр
Ээжийгээ аваад дэлхийг тойрно оо
Нэг л өдөр
Миний хийсэн тоглолт дүүрнэ ээ
Нэг л өдөр
Зорьсон зорилгодоо заавал хүрнэ ээ
Нэг л өдөр (Eyh, yeah)
Нэг л өдөр (Eyh, yeah)

Өөрийн хүсч байсан дүрд
(Oh, yeah)
Чи өөрөө гол дүрд үлд
(Oh, yeah)
(Oh, yeah)
Мэдрэмжийнхээ гүнд
Чи дутуу бүхнээ дүүргэ
Чи дутуу хүслээ дүүргэ

(Yeah)

Дээр байгаа хүмүүс тайван доороос өгсөх би өлөн
Нэг их удахгүй хурдыг авна тормос ажиллахгүй хөлөнд
Benz унах гэж хөлөө зовооно хором ч зогсохгүй бэлэн
Бүгд намайг чадахгүй гэсэн ч хэнийг нь ч сонсохгүй хэлнэ
Оргүй хоосноос дүүрэн лүү
Хогийн тоосноос хүрэм лүү
Одод болохын хүслэн байсан одоо алсад хүрэмгүй
Оноо авбал өгөхгүй
Одоо алсан ч хөөрөхгүй
Ойрын жилүүд амралтгүй шаав октагон шиг дүрэмгүй

Нэг л өдөр
Ээжийгээ аваад дэлхийг тойрно оо
Нэг л өдөр
Миний хийсэн тоглолт дүүрнэ ээ
Нэг л өдөр
Зорьсон зорилгодоо заавал хүрнэ ээ
Нэг л өдөр (Eyh, yeah)
Нэг л өдөр (Eyh, yeah)

Нэг л өдөр намайг орхиод явсан хүмүүс амаа барина
Нэг л өдөр ээж минь намайг бусад хүмүүст бахдаж ярина
Нэг л өдөр зургийг нь хардаг хүмүүстэйгээ гараа барина
Нэг л өдөр хүчтэй болно өвчтэй хүмүүст санаа тавина
Нэг л өдөр намайг үхэхэд бүх хүмүүс уйлна
Нэг л өдөр нэр дуудахад дүүрэн хүмүүс орилно
Нэг л өдөр домог болно хэн ч бишээс оргилд
Тэр л өдрийн төлөө би бүх л зүйлээ зольно YEAH!

Нэг л өдөр
Ээжийгээ аваад дэлхийг тойрно оо
Нэг л өдөр
Миний хийсэн тоглолт дүүрнэ ээ
Нэг л өдөр
Зорьсон зорилгодоо заавал хүрнэ ээ
Нэг л өдөр (Нэг л өдөр)
Нэг л өдөр (Нэг л өдөр)
Нэг л өдөр (Oh, oh)
Нэг л өдөр

Нэг л өдөр
Нэг л өдөр (Eyh, yeah)
Нэг л өдөр (Eyh, yeah)

Чи хоосон зүрхээ дүүргэ
Хагарч цоорсон хэсгээ дүүргэ
Хажуу талд чинь хашгирч
Xaмтдаа дэмжих хайртай хүмүүсээр дүүргэ
Алтан зоосоор цүнхээ дүүргэ
Залуу насаа хүслээр дүүргэ
Алив залуу байна алдаа дурсамжууд
Aдал явдлаар өөрийгөө дүүргэ

Sign Up for Our Newsletter