Болд – Зүүдэнд ирсэн аав минь

Зүүдний алсаас аав минь үзэгдлээ
Зүрхнээс уяатай нутагт минь очоорой гээд
Арван тавны сарыг аргамжаад хүүгээ хүлээжээ
Аялгуу цагаан шөнийг өвөртлөөд хүүгээ хүлээжээ, хүлээжээ

Манхан тэрлэгний энгэр дотор үлдээсэн
Магнаг шаргал захиасыг минь уншаарай гээд
Тэлмэн зэрэглээгээр тэврэхээр хүүгээ хүлээжээ
Торгон хонгол салхиар үнэрлэхээр хүүгээ хүлээжээ

Тэвэр дүүрэн нарыг тэврээд хүүгээ хүлээжээ
Тэнгис далай шиг уудмыг дэвсээд хүүгээ хүлээжээ

Шаргал тэнгисийн номин тэнгэрт
Хуван үүлс хулангийн тоос
Хармаг бутнууд хадган замууд
Хээлэн дүүлнэ ээ
Дуулан дуудна аа

Зээрэн хөндий зэрэглээн туульс
Буурал аавын баян түүхтэй
Будан дундаас хүүгээ хүлээн
Ерөөл дуудна аа
Зүүдэнд тосно оо

Арван тавны сарыг аргамжаад хүүгээ хүлээжээ
Аялгуу цагаан шөнийг өвөртлөөд хүүгээ хүлээжээ
Тэвэр дүүрэн нарыг тэврээд хүүгээ хүлээжээ
Тэнгис далай шиг уудмыг дэвсээд хүүгээ хүлээжээ
Тэнгис далай шиг уудмыг дэвсээд хүүгээ хүлээжээ

Тэврэхээр хүүгээ хүлээжээ
Үнэрлэхээр хүүгээ хүлээжээ

Sign Up for Our Newsletter