Энгэр энгэрийн салхи нь хө
Цэцгэндээ түрүүлж эрхэлнэ ээ
Энэрэл энэрлийн эхэнд нь
Ижийгээ л хүү нь бодох юм
Ус усны чимээ нь л хө
Бэлдээ шивнэж дуулна аа
Уярал уярлын үзүүрт нь
Ижий таныгаа л санах юм
Илүү сартай зунаар нь хө
Намрыг хөөж чадахгүй ээ
Ижий тэнгэрээ бодохлоор
Нялхын аашаа гээхгүй ээ
Навч нь өтлөх намар нь хө
Хаврыг дагуулж ирэхгүй ээ
Насан өндөрт бүүдийлээ ч
Ижийгээ л хүү нь мартахгүй ээ