Би харсан зүг рүүгээ
Хаашаа ч юм бэ гүйлээ
Хэн ч мэдэхгүй
Надад энэ илүү жаргалтай
Чамд хэлэх үг минь
Урсаж гарсан нүднээс
Чи хараагүй
Надад энэ илүү амар байв
Би хуурамч гэгээнд
Галзууртлаа итгээд
Унтрах тэр мөчийг хүртэл
Унтраахгүй байхыг хичээнэ
Хий хоосон сэтгэл
Хэт хөөрсөн гэдгээ
Мэдэх тэр цагийг хүртэл
Мэдэхгүй байхыг хичээнэ
Холдоод нэмэргүй, нэмэргүй
Улам ойртох мэдрэмжийг мэдэрнэ
Одоо ч хэвээрээ, хэвээрээ
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Урсгал усыг нэг буцааж
Эргэх цагийг ганц ухраая
Гэхдээ хэзээ ч анхных шигээ
Энэ мэдрэгдэхгүй ээ
Чи намайг өөр хүн болгожээ
Гэхдээ би цөөхнийг ойлгож байж
Гэхдээ хэзээ ч яг одоо шигээ
Байгаагүйгээ л мэднэ ээ
Бариж дийлэхгүй хүсэл
Эцэст нь намайг дийллээ
Би ханаагүй
Надад энэ илүү зовлонтой
Надад байгаа бүхэн
Үнэ цэнэгүй болсон мэт
Юу ч хайгаагүй
Яг яахаа би хааяа мэддэггүй ээ
Би улам ихээр
Чамаас зугтахыг хүслээ ч
Нилээн холдож эргээд харсан ч
Бид нэг наран дор л байсан
Би төөрсөн ч юм шиг
Өрөөсөн мэдрэмж
Хоолой зангилж уяад хаясан ч
Ядаж мэдэрч байгаа нь сайхан
Холдоод нэмэргүй, нэмэргүй
Улам ойртох мэдрэмжийг мэдэрнэ
Одоо ч хэвээрээ, хэвээрээ
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Холдоод нэмэргүй, нэмэргүй
Улам ойртох мэдрэмжийг мэдэрнэ
Одоо ч хэвээрээ, хэвээрээ
Түүнийг орхиод явсан ч би ойрхон
Урсгал усыг нэг буцааж
Эргэх цагийг ганц ухраая
Гэхдээ хэзээ ч
Анхных шигээ энэ мэдрэгдэхгүй ээ
Чи намайг өөр хүн болгожээ
Гэхдээ би цөөхнийг ойлгож байж
Нэхдээ хэзээ ч яг одоо шигээ
Байгаагүйгээ л мэднэ ээ