Зүүрмэглэх нойрын дараа
Үзэсгэлэнт охидын царай
Зүйрлэшгүй хэмнэл өөрөөр
Зүгээр дагаад бүжээрэй
Мартагдсан дурсамж шал өөр
Маргаашийн шинэ нэг ертөнц
Магадгүй бүр өөр
Өөр нэг мэдрэмж
Эрхэмсэг гоо дүрээ чи гүйцэт харуул
Элдвийн бузар бохироос өөрийгөө чи холдуул
Энгийн биш бидний уриа
Хамгийн хангинам
Эцсийн шувтлалт хүрээд ирэхэд
Дуу минь цангинам
Орхиоч, өчигдрийн гунигаа
Мартаач, чамайг зовоосон бүхнээ
Хайлаач, хүслийн хүү минь
Умбаач, миний хайрын нууранд
Зүрх сэтгэлд өөрийн хүнээ олсон дараа
Гэрэл илчээ чамдаа өгье хайрын наран
Харан харан яаран яаран
Дааран дааран дайран дайран
Дараа өртөөд уулзъя
Хий хоосонд баригдсан хийсвэр хэдэн жил
Хэмнэл аянд хөтлөгдөн хийгээд ирсэн үйл
Анх тайзыг чиглэж гарахад ичиж байсан нь ил
Алхам бүртээ түүнийгээ чи туршлага болгон хэл
Зүрх сэтгэл бодол гурав байраа олдоггүй
Зүүдэнд харсан үзэмжийг чи хайгаад олдоггүй
Зүтгэх зориг хүсэл бодол зүгээ алддаггүй
Зөвхөн өөртөө үнэнч байхыг
Ердөө хэн ч батлаагүй
Энгэр дүүрэн медаль зүүхийг хүсэн мөрөөдөг
Хэнгэрэг дэлдэн ялалт ирэхэд түмэнд цуурайдаг
Хийсэн бүхэндээ эзэн суухыг хичээдэг
Хэлбэл үг гишгэвэл газар
Одоо зорьсондоо чи хүр
Мартагдсан дурсамж шал өөр
Маргаашийн шинэ нэг ертөнц
Магадгүй бүр өөр
Өөр нэг мэдрэмж
Орхиоч, өчигдрийн гунигаа
Мартаач, чамайг зовоосон бүхнээ
Хайлаач, хүслийн хүү минь
Умбаач, миний хайрын нууранд
Зүрх сэтгэлд өөрийн хүнээ олсон дараа
Гэрэл илчээ чамдаа өгье хайрын наран
Харан харан яаран яаран
Дааран дааран дайран дайран
Дараа өртөөд уулзъя