Оюунбат, Бадралмаа – Хуримын дуу

Хатан сүйх бөгжийг нь
Хадны шижрээр урласан даа
Хайртай хонгор чамтайгаа
Ханьсан жаргахаар учирсан даа

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Ногоон хамбан дээлийг нь
Нойроо үргээж шагласан даа
Насны хань чамтайгаа
Наадан сууж жаргана даа

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Хан бугуйвч бөгжийг нь
Цэн цэнгээр урласан даа
Амраг хонгор чамдаа
Ариун хайраа зориулна даа

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Үйтэн хуаран дээлийг нь
Үйлээ мэтгэж урласан даа
Үеийн хонгор чамдаа
Үнэнч хайраа зориулна даа

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Өргөө цагаан гэрийнхээ
Өрхийг татах хувьтай яа
Өөдөө дэвжих амьдралын
Өлгийг нь засах золтой ёо

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Санан санан хүлээсэн
Сарын сайн өдрөө хө
Өнжин өнжин хүлээсэн
Өдрийн сайн нь өнөөдөр хө

Sign Up for Our Newsletter