Болд – Намрын тухай бодол

Намар аа гэж юу сан билээ
Нар шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Ай хөөрхий намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа

Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ

Ай хөөрхий намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа

Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Ай хөөрхий намар аа гэж юу сан билээ
Намар юугаа дууланхан байж л уйлъя даа
Уйлъя даа

Ай хөөрхий намар аа гэж юу сан билээ
Дуулъя даа би, намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа

Ай хөөрхий намар юугаа дууланхан байж л уйлъя даа

Sign Up for Our Newsletter