ThunderZ, KA – Хар юүдэн

Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Хайнга сда энд алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна

Мань чинь angel биш надад муу тал байна
Миний амьдралд ч бас асуудал байна
Энд суухыг хүссэн суудалд байна
Төсөөлж байснаас худал байна
Мань чинь гоё хүн биш сэтгэл гутрал байна
Хямдхан хүмүүст үнэтэй гутал байна
Миний ээж л бүхний урд талд байна
Түүний нүүрэнд судал байна

Ээе
Одоо амьдрал дуулах уу одоо амьдрал дуулах уу
Одоо гоё хайр хэрэггүй одоо амьдралд дурлах уу
Намайг урдхаа тултал хийвэл муулаад амжилт олохгүй
Гэхдээ sorry хамаа мань чинь болиод ажилд орохгүй
Хүссэн п*зда хүнийг муулах эрхийг ардчилал олгосон уу
Хэнийг сонсож өсчихөөд хэн лүү хуцахаа мартаж л болохгүй
Хэдэн цомог хийсэн ч чадна
Хүсвэл хагас жил болохгүй
Хэрсүү над шиг п*сдаг
Та нар хэзээ ч басаж л болохгүй
Дуугүй байсан болохоос
Хэнээс ч айхгүй дайсан болохоос
Уг хүн байсан болохоор
Хэзээ ч хип хоп шаасан алхаар
Намайг сонсож байгаа
Дэнжийн мянгаас Зайсан толгой
Бүгдэд нь мэндийг дэвшүүлж
Студи дотроос тайлсан малгай
Сарнайг хайрласан Халгай
Санаа шаавал хулгай
Хуучин сургууль comeback
Шанаа авсан ч том бай
Бүгд л хоолой нь чанга байна
Гарсан дуунууд сул байна
Айл бүрд хоосон зай байна
Авдар дээр нэг зул байна

Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Хайнга сда энд алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна

Мань чинь angel биш надад муу тал байна
Миний амьдралд ч бас асуудал байна
Энд суухыг хүссэн суудалд байна
Төсөөлж байснаас худал байна
Мань чинь гоё хүн биш сэтгэл гутрал байна
Хямдхан хүмүүст үнэтэй гутал байна
Миний ээж л бүхний урд талд байна
Түүний нүүрэнд судал байна

Авсан бол өгнө өгсөн бол авна
Тулахдаа тулаад ивэхдээ ивнэ
Үнэгүй зүйл юу вэ
Хэний шийрийг хатаах хүү вэ
Алдаж онож унаж босно хэний төлөө вэ
Өлмийнөөс зулай өлгийнөөс авс
Өнгөц харж шүүх нь мэлмийний булай
Бүтэн ба хагас чихэр ба давс
Сондгойрно карма тэгширсэн баланс
Ахуйдаа хэрэгдвэл цаг хугацаа үрэгдэнэ
Хамаа би -гээ боль хүндлэл чинь урагдана
Зарим зүйлд жам байдгийг ойлгов оо мань нь
Шунахдаа шунаад хэмжээндээ ханана
Тэнцвэрийг хадгална эрүүл бол жаргалан
Тархи өлсгөлөн зүрх цатгалан
Шинэ зам гаргаж буй ул мөртэй
Цуурай зэрэглээ надад арван зүүдний өртэй

Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Харанхуй гудмаар алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна
Хар юүдэнтэй цамцаа өмсөөд
Хайнга сда энд алхаж байна
Хайртай ч гэсэн амьдрал чамаас
Хааяа мань чинь залхаж байна

Sign Up for Our Newsletter