Тоонот – Амьдрал гэж юу вэ?

Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?
Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?

Хэний ч бичсэн дүрмээр явахгүй өөрийнхөөрөө амьдарна
Алдсан алдаа хугацаанаасаа өөрийгөө би танина
Амьдрал гэдэг жүжгэн дундуур аргыг нь олоод бүжиглэ
Бусдаас өрсөж алхахгүй бол бидний амьдрал түгжрэл
Аз жаргал хаана байдаг юм амьдралаас яаж олох юм
Буруу ба зөв зүйлийг цаг хугацаанаас ойлгох юм
Бусдад сэтгэлээ нээ амьдрал юун дээр тогтох билээ инээ
Амьдрал гэдэг нь юу вэ?

Амьдрал гэж юу вэ
Ээжийнхээ бүүвэйнд
Алдаж бас онож үзсэн
Бусдын адил хүү байна
Хөгжимтэй холбогдсон
Хорвоогийн он жилүүд минь
Огт харамсахгүй ээ
Хөгжим бидний нэг хэл юм байна

Халтар цонхны цаана
Аз жаргал байж болно
Инээмсэглэх аавын ард
Зовлон байж болно yeah
Өөрөө өөртөө эзэн шүү
Хэзээ ч хэнийг ч битгий шүү
Зөвхөн чиний амьдрал шүү

Өөрийнхөө бүтээсэн амьдралдаа дурлав
Алдсан алдаа миньтоглоом
Хүрсэн зүйлүүд минь шагнал
Зам жимээр дагасан замнал
Хэр сайн явахыг харж байгаа хүмүүс
Бүгд чихээ тавин чагнаад л
Ирж яваа цагийг эрчилж байгаад
Өөрийн сумаа тавина аа
Хөгжим бол сигнал өгнө
Хөгжимгүй дигнал үгүй

Амьдрал гэж ер нь юу вэ?
I’m chillin’ цөөхөн үгээр
Үүднээсээ үдээсээ үдээд гарахдаа
Үр дүн бүтээнэ
Үр ашиг өөрийн олсон хөрөнгүүдээ
Хүртэнэ гэдэг

Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?
Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?

Хэрээн чимээ өглөөгүүр гуаглах
Хэн нэгний сэтгэлийн өвдөлтөөр нь зооглох
Өчигдөр гуниг ш**снаа өнөөдөр цоглог
Нар жаргах цагаар ширтэж сэтгэлээ хоослох
Харанхуй шөнөөр баагуулж гудамжинд зогсох үе байхад
Хаа нэгтээ гунигтай явах хөгжмийг олж сонсох гүн байв
Амьдралыг үзсэний ард
Ардын дууг сонсох өөр байв
Амьдрал бол миний бодлоор
Үдэгсэдээ дурсах зүйл байх

What’s poppin зүгээрээ амьдрал угаас OKAY
Алдсан ч ард чинь HOPE бий би эцэг эхийн COPY
Дутуу үлдээсэн зүйлийг цааш нь үргэлжлүүлэх хувь бий
Миний сул тал Миний давуу тал I’m like a KOBE
Aмьдрал гэдэг юу вэ ?
Алдаж болохгүй хугацаа
Aмьдрал гэдэг юу вэ ?
Ахиж олдохгүй хувьцаа
I’m walking on my dream bro
do you feel me
Shout out to my family
Амьддаа бие биеэ хайрлая

Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?
Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?

Хэдэн зуун жилээр ургасан уулын мод биш
Хэзээ нэгэн цагт бид мөхнө
Хэзээ нэгэн цагт бид үхнэ
Хорвоо дэлхий том уудам ч
Заримдаа дэндүү давчуу
Гэхдээ амьдрал гэдэг
Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс

Амьдралыг би ерөнхийд нь гурван хэсэгт хуваана
Хип Хоп дуугаа сонсоно хэдэн пүүзээ угаана
Spizike-аа өмсөнө, rollie цагаа би зүүнэ
Хэдэн төгрөг нааш цааш нь ай hustle тибүү
Гэхдээ л би chillout гэртээ пүүзээ угаана
Зовооно бас жаргаана амьдрал бол тулаан
Эхлэл өрнөл төгсгөл хар цагаан улаан
Амьдралыг ерөнхийд нь гурван хэсэгт хуваана

Young rich on ma life
Хүйтэн УЛААНБААТАР сонс
Бид нэгэн гэр бүл ах дүүс
Хорвоод үлдэнэ миний мах цус
МАХаас гарсан махчин мангар бацаан
Одоо чиний ах чинь
Яг үнэндээ надад хамаагүй
Та нарын ямар ааш гаргах чинь

Хүн шиг бай үнэн бай
Зөв зүйлийг сонгох чи хүн нь бай
Хэн нэгэнд биш юм аа гэхэд
Чи өөртөө үнэнч нэгэн бай
Үр чинь үлдэнэ нэр чинь үлдэнэ
Хийж бүтээсэн зүйл чинь үлдэнэ
Инээж явсан дүр чинь
Үнэ цэнэ чинь үлдэнэ эцэс сүүлд нь

Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?
Амьдрал гэдэг юу вэ?
Юу вэ?

Sign Up for Our Newsletter