Уй гунигийг минь холдуулаад чи ирсэн
Хүйтэн салхи ч халуун болж өөрчлөгдсөн
Эд эс болгоныг чинь би дуундаа шингээхийг хүснэ
Хамт байхгүй чамайг олох учраас
Бүх дурсамжаа би энэ дуутай цоожилъё
Дахиж гаргаж ирэхгүйгээр зүрхэндээ би нуучихъя
Гунигтай үедээ би задлаад идэж байя тэ
Эмээгийн авдрын чихэр шиг
Үнэ цэнтэй дурсамжийг надад өгсөн
Гунигтай үедээ задлах чихрийг өгсөн
Би гүйгээд гүйгээд гүйгээд
Би гүйгээд гүйгээд гүйгээд
Бүх дурсамжаа би энэ дуутай цоожилъё
Дахиж гаргаж ирэхгүйгээр зүрхэндээ би нуучихъя
Гунигтай үедээ би задлаад идэж байя тэ
Эмээгийн авдрын чихэр шиг yeah
Би гүйгээд гүйгээд гүйгээд
Харсан зүг рүүгээ гүйнэ
Тэнд чи байгаа юм шиг санагдана
Санагдана
Бүх дурсамжаа би энэ дуутай цоожилъё
Дахиж гаргаж ирэхгүйгээр зүрхэндээ би нуучихъя
Гунигтай үедээ би задлаад идэж байя тэ
Эмээгийн авдрын чихэр шиг yeah
Үнэ цэнтэй дурсамжийг надад өгсөн
Гунигтай үедээ задлах чихрийг өгсөн