Хилийн тэнгэр цэлмэг байгаасай

Далай орон минь дархан хилтэй
Дархан хил дээр дайчин харуултай
Харуулын цэрэг хонгор чамтайгаа
Хамт л байдаг шүү сэтгэл минь

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамдаа хүрээсэй

Намуухан тайга минь навчин чимээтэй
Найрсаг хонгор минь наддаа хайртай
Баярын совин нүүрэнд тодроод
Баяслын дуугаа чамдаа зориулъя

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамдаа хүрээсэй

Саруулхан тал минь цэцгэн чимэгтэй
Сайхан чи минь санаанд уяатай
Уулсын дээгүүр үүлсийн доогуур
Учралт чамдаа сэтгэл тэмүүлнэ

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамдаа хүрээсэй
Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамдаа хүрээсэй

Sign Up for Our Newsletter