Инээх нь хүртэл эгэл биш ижий дээ
Энгэр бэлийн цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Энгүй ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Эгшин зуур баярлуулж залбиръюу гэсэн юм аа
Аргадах нь хүртэл эгэл биш ижий дээ
Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Агуу ачийг тань хариулж ямар чадах биш дээ ямар
Агшин зур гялайлгаж сүсэглэюү гэсэн юм аа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Аашлах нь хүртэл эгэл биш ижий дээ
Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё оо
Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би
Нартай ханьсаж гэгээнд нь баясъюу гэсэн юм аа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Биеийг минь төрүүлсэн ачийг тань хариулж чадах биш дээ би
Бүүвэйн дуугаа бүх насаараа сонсъюу гэсэн юм аа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ