Идэржавхлан – Аавыгаа санахаар

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би, аавыгаа санахаар
Эргэх жим нь бүдгэрдэг юм гэнэ лээ
Эмээлийн ганзаганд дэрвэсэн
Салхи нь өөрөө гасалдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Голомт залгах заяаны
Жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би, аавыгаа санахаар
Уурганы хуйв алдардаг юм гэнэ лээ
Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Удмын заяаг хадгалсан
Омог өөрөө төөрдөг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Голомт залгах заяаны
Жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би, аавыгаа санахаар
Үрийн минь сэтгэл үймэрдэг юм гэнэ лээ
Үргэлж сэрүүн удмын минь
Тавилан өөрөө тайтгардаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Голомт залгах заяаны
Жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би, уйлахгүй шүү би, аавыгаа санахаар
Голомт залгах заяаны
Жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ, аавыгаа санахаар

Sign Up for Our Newsletter