Бага нас минь хип хоп байгаагүй хайр
Боловсролд анхаарч золиосонд ээж
Булангийн сүүдэрт гал асаан шээж
Юугаа ч сайн мэдэхгүй аавын том цээж
Хааяа даа gang шаах хүсэл минь байвч
Хажуудах хүмүүсээ гомдоохоос айна
Хүн чанарын хэлтэрхий дотор минь байна
Цаг нь болоогүй ч үхлээс би айна
Хааяа таагүй мэдрэмж
Харанхуйд лаагүй юм шиг
Айл гэр нь аавгүй юм шиг
CCB Ка-гүй юм шиг
Дотор хоосон болчихсон
Залгисан пивонууд хаачив
Хашхирсан фенүүд дүүрэн ч
Хажууд минь байх нь яачхав
Олон байна олон байна
Нөхөд зөндөө олон байна
Гэхдээ зөндөө олон байсан ч гэсэн
Шөнөдөө ганцаараа
Хэдэн мянган follow байна
Hennessey бас cola байна
Хэн нь ч намайг ойлгохгүй
Тархин дотор хоолой байна
Сэтгэл гутрал намайг өдөржингөө зовооно
Сэрэхэд өвдөлт мэдэрнэ дагзан дээр минь товойно
Хэтрүүлсэн эрх чөлөө
Хэлүүлэх хүнгүй насанд
Эр хүн гэж мэдрэх хүсэл
Эвдлүүлэх шахсан зан ааш
Эрчүүд нь намайг хүндэлж
Хөвгүүд нь үзэн ядна
Энэ яахав жоохон ялгаа туулж гарсан үзсэн харсан
Цаг хугацаа хэлээд өгнө
Дотрыг чинь тэлээд өгнө
Энэ замыг туулаад гарсан
Ах нар ч бас нэлээд өмнө
Бага нас минь хип хоп байгаагүй хайр
Боловсролд анхаарч золиосонд ээж
Булангийн сүүдэрт гал асаан шээж
Юугаа ч сайн мэдэхгүй аавын том цээж
Хааяа даа gang шаах хүсэл минь байвч
Хажуудах хүмүүсээ гомдоохоос айна
Хүн чанарын хэлтэрхий дотор минь байна
Цаг нь болоогүй ч үхлээс би айна
Хар дар зүүд шиг амьдрал гэж байна
Бурхан чамайг үхүүлэхгүй амьдар гэж байна
Зовлонг чи мэдэр, халтир гэж байна
Гар далайна гөлөг шиг далдир гэж байна
Эхлээд шүтүүл гэж байна
Дараад нь зүхүүл гэж байна
Даруухан амьдрал доторх араатанг үхүүл гэж байна
Хэрэлдээд марга гэж байна
Өнгөрснөө сөхүүлж байна
Нүгэл хийгээд жарга гэж байна
Нүцгэн хүүхэнд хөхүүл гэж байна
Дандаа за гэдэг бол одоо үгүй гэж бай
Гадуур таарснаа шаасаар миний ходоод үгүй болж байна
Жинхэнэ хүмүүс байх үед маниус тэр үед мөнгөгүй байжээ
Мөнгийг нь олоод ирэх үед эргээд жинхэнэ хүнгүй болж байна
Бага насны trauma
Том болоод дурсаж хараамаар
Хайр дурлал гэдэг drama-г
Харсан би ердөө promo-г
Хэрэглэнэ хааяа араамаа
Хэлж үзээгүй үг ааваа
Гэвч надад чухал хүн бий
Тэр бол миний mama
Бага нас минь хип хоп байгаагүй хайр
Боловсролд анхаарч золиосонд ээж
Булангийн сүүдэрт гал асаан шээж
Юугаа ч сайн мэдэхгүй аавын том цээж
Хааяа даа gang шаах хүсэл минь байвч
Хажуудах хүмүүсээ гомдоохоос айна
Хүн чанарын хэлтэрхий дотор минь байна
Цаг нь болоогүй ч үхлээс би айна