Анх чамайг харахдаа энэ хүртэл явна гэж бодоогүй
Тийм болохоор заримдаа анхаарал бүтэн хандуулаагүй
Мэдсэн гэдгээ надад хэлсэн гэхдээ намайг орхиогүй
Өмнө нь хэн байсан одоо хэн болсон түүнд бол хамаагүй
Өчигдөр өнөөдөр маргааш бас нөгөөдөр
Чамайг хайрлах ёстой энэ миний амьдралын өгөгдөл
Алдаагаа давтаад байвал энэ бүхэн дахин сөхөгдөнө
Амьдралын минь гүүр зөвхөн чамайг байвал нөхөгдөнө
Тийм болохоор би хичээж байгаа
Энэ бүхэн болж байна анх удаа
Тэнэг харсан тэр зургуудаас
Мэндэлсэн байх бидний дүр зураг
Надад хааяа сонсогдоно
Миний дотор дуу хоолой
Нүдийг минь тэр сохолдог
Хэрчинэ тэр миний хоолойг
Нэмэгдэж эхлэх бодол
Үнэндээ бүгд худал
Амиа хорлох оролдлого
Архинд гаргасан зарлага
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй
Сэтгэл тавгүй шөнөөр завгүй
Тамхи угсруулна цаг минут завсар зайгүй
Дотор нэг л давчуу, байна чи хааччихав
Үүрээр зам дээр гараа өргөөд чи минь даарчихав
Гарандаа гав дөнгө, маргаашууд бүгд хар өнгө
Өвлийн хүйтэнд танай гэр лүү нуль сэтгэл дан өмд
Харандаа бал мөн цаасан дээр бууна тэр мөнгө
Тодхон үлдсэн шүлэг шиг бүсгүй надад тэр хүн
Үлдээсэн үнэрийг чинь олох гэж би цэцэг тарина
Адилхан биш байсан болохоор нь би бүгдийг нь тайрна
Архины хог дүүрч, хоолой өвдөж гол зурж
Амьдрал надад заасан ганц юм нь дуугүй зовж сур
Чи бол сүрчиг, сэтгэл үрж яв
Шалдан алхаж яваа зүрхэнд дулаан курчик
Нялх хүүхэд шиг, хүзүүнээс чинь зүүгдэж
Хэзээнээс чамайг санадаг болчихов би бүр ч их
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй
Гудамжинд гарангуутаа
Чамайг гэж андуураад
Хуурамч дүрсэнд хадуураад
Хүний хүн лүү хандраад
Зовлон дээр минь зовлон нэмж
Цээж зураг чинь хэтэвчинд
Хий юм харсан мэт итгэж
Галзуу хүн шиг жүжиглэж
Гэртээ байгаад байвал би яг галзуурах нь ээ
Чиний дүрс харагдаад байна гал зуухан дээр
Орилмоор холдмоор хичээхээ бас болимоор
Олноос холдож бороонд гараад нормоор
Дээшээ тэнгэр ойрхон доошоо газар зөөлхөн
Чи бол хамгийн сайхан нь бусдаас дэндүү өөр хүн
Бүр далий хурдалъя
Өнөөдрийн ажлуудаа цуцалъя
Чамайг санах тоолонд зүрх буцалж байна
Инээж байгаа төрх нь зовоход тусалж байна
Хатаж байгаа цөл шиг хүнийг усалж байна
Цаана чинь атаа жөтөө олон бусад чинь
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй
Гэгээ татуулан чи амьдралд ирсэн
Инээх хүсэл надад дахин нэмсэн
Гэртээ харих цорын ганц шалтгаан
Эндээс хаашаа ч явахыг хүсэхгүй байх