Mxrningstar – Үүрнээсээ чи

Гэрэл үгүй огторгуйд
Эрчим хүч минь тогтворгүй
Цахилгаан долгион үгүй
Эргэх сансар огт оргүй
Үүрнээсээ чи гараад ирээч
Хүслээс чинь цааш хамт нисье
Сүр хүчит галт шувуу адил
Бүх ертөнцийг гийгүүлээч

Ooh!, ooh!, ooh!
Орчлонг гийгүүлж
Оддыг гэрэлтүүлж
Оргүй хоосонг бодит болгон биелүүлээч
Чи биелүүлээч

Огтлолцон орших
Олон хэмжээстэд
Огт харагдаагүй үзэгдлийг
Холоос харж үзлээ
Хүрч үзэхийг хүсээд
Түүний үлэмж хормойд ойртоход
Тэр урин дулаанаар төөнөнө
Тэр тансаг яруу гялалзана
Төсөөлөл бодит байдалд ойрхон
Ийм төгс төгөлдөрийг өмнө нь харсангүй ээ

Үүрнээсээ чи гараад ирээч
Хүслээс чинь цааш хамт нисье
Сүр хүчит галт шувуу адил
Бүх ертөнцийг гийгүүлээч

(Ooh, ooh, ooh!)
Орчлонг эргүүлж
Оддыг гэрэлтүүлж
Оргүй хоосонг бодит болгон биелүүлээч
Чи биелүүлээч

Sign Up for Our Newsletter