Тоосны үзүүрээс аавыгаа
Харах гэж зөнгөө би хуурна
Товолзтол хатируулсаар ирнэ гэж
Сэтгэлээ хүү чинь аргадна
Санааныхаа чанадаас аавыгаа
Олох гэж дурсамжаа сэргээнэ
Сар жилүүдийг бүтэн болгох гэж
Нойроо хүү чинь хугаслана
Тэртээг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Бодлынхоо үзүүрт аавтайгаа
Уулзах гэж өндөлзөн сууна би
Багынхаа зангаар замыг нь тосоод
Гүймээр хүүд чинь санагдана
Хазаарын амгай хан хийxэд
Самсаа минь аяндаа борхирно
Холын холоос аавыгаа ирэхэд
Хорвоогийн наран гэрэлт дэгсэн
Тэртээг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Алсыг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Би аавтай хүн