Хүлээж байна би энд тайван
Хөлөө жийн хэвтэх зай байна
Хүлээж байна би энд тайван
Чамайг ирэхийг, юу гээч хайр вэ?
Хүлээж байна би энд тайван
Үргэлж ийм цэвдэг байх уу?
Хүлээж байна би энд тайван
Чамайг хэрхэхийг, бүү зайл хайр минь
Алдаж эндсэн бүгдийг үү?
Аль эсвэл яаруу буруу
Адайр аашийг зөв гэх үү?
Аль гарын таван хуруу хацарт буухыг харав
Уруу царай, дорой байдал тэгээд үүрдийнх үү?
NO бүү тэгэх үү!
Хүн болгон чиний хэлдгээр гэгээнтэн байхгүй ээ
Надад хэл, би муу эр, тиймээ тийм яах вэ
Чамд хийсэн зүйл, үйлдэл муу үйл
Болсон явдалд олсон алдааг давт бүү тэгэх үү
Энэ бол балай shit
Хийсэн муу үйл далай шиг
Энэ бол балай shit
Алдсандаа адлагдан, авир зандаа гадаслагдах шив
Хүлээж байна би энд тайван
Хөлөө жийн хэвтэх зай байна
Хүлээж байна би энд тайван
Чамайг ирэхийг, юу гээч хайр вэ?
Хүлээж байна би энд тайван
Үргэлж ийм цэвдэг байх уу?
Хүлээж байна би энд тайван
Чамайг хэрхэхийг, бүү зайл хайр минь
Эвийдээ миний бяцхан үр
Ээж аавын алаг үр
Юу хийлээ гэж чамайг минь
Шүүх эрх бидэнд байх юм
Хүүр юм аа би гэж нэг юм
Уур омогт автан давраад
Хараал ид, ахин давтан давраад
Шарз архи сөгнөөд
Ард амьдрал сөнөөд
Арчаагүй би сөхрөөд
Аз жаргал мөхөөд
Үгүйсгэнэ үйлдлээ би
Хүлээж байна би энд тайван
Хөлөө жийн хэвтэх зай байна
Хүлээж байна би энд тайван
Чамайг ирэхийг, юу гээч хайр вэ?
Хүлээж байна би энд тайван
Үргэлж ийм цэвдэг байх уу?
Хүлээж байна би энд тайван
Чамайг хэрхэхийг, бүү зайл хайр минь