Хар торгон хамжаар

Хар торгон хамжаарыг нь ээ
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи мниь явчихаар яах юм бэ хө

Шар торгон хамжаарыг нь ээ
Сартай шөнөөр шаглаад оёсон юм аа хө
Салаад явахыг чинь мэдсэн болбол доо хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Бор торгон хамжаарыг нь ээ
Бороотой шөнөөр шаглаад оёсон юм аа хө
Буцаад ирэхгүйг чинь мэдсэн бол
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Sign Up for Our Newsletter