Бүсгүйчүүдийн асуудлаас зодог тайлаад
Ахиж дурлахгүй гэж боддог байлаа
Хэн нэгнийг үнсэхгүй хайрласнаас
Дурлахгүй үнсэлцэх шударга байлаа
Эмэгтэй хүн цагаан зээр шиг нутаг хайгаад
Эзгүй хээр ганцаараа утгагүй байв
Уух ус уг нь юугаар ч дутаагүй
Уулын нөмөр газар отоглож байв
Яг тэр мөчид би буга шиг урамдаад
Бууныхаа овоо хараанд чамайгаа дурандаад
Яваад очсон билээ би өөрийнхөө дурандаа
Яадаг юм хосоороо амьдарч сурна даа гээд
Согоо шиг чамайгаа ногоо шиг зулгаасан
Цогшсон сэтгэлийг минь түүдэг түлж асаасан
Түнэр харанхуйд чиглүүлэгч алтангадас од чи минь билээ
Чамтай хамтдаа нисмээр байна
Чамтай онгоцноос үсэрмээр байна
Чиний чиний чиний
Чиний очихыг хүсдэг газар луу
Миний очихыг хүсдэг газар луу
Бидний өдөр шөнө нь солигдоод аялал минь
Хүрээд ирсэн цаг мөчөөс чинь эхэлсэн
Чамайг үүргэвчтэйгээ цуг зүүж бэхэлнэ
Би чамд хүчтэй давуу тал чанаруудаа харуулахаас илүү
Зөөлөн дулаан хорвоогийн хамгийн сайхан үгсийг хэлж байж болох уу
Яаж хайрлаж хамгаалж халамжлахыг минь харах уу
Энэрэлийн ээж аав хоёрын хайрлах уламжлалын дагуу
Хүсвэл чамдаа Баян-Өлгий алхаж очоод каз авчиръя
Хайр минь болж зүгээр дэргэд минь байж надад аз авчир
Гол жавартай болоход ойр модод урьтаж шарладаг
Чамайг үгүй бол амьдралын сайхныг би умартаж шанална
Чамтай тэнгэр лүү нисмээр байна
Чамтай онгоцноос үсэрмээр байна
Чиний чиний чиний
Чиний очихыг хүсдэг газар луу
Адал явдал биднийг угтаж байна
Төөрөх вий дээ ойр бай
Сүлжээ энчээ байхгүй