Алдуул морь шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан
Нутгийн чулуудаа дэвтэж уяртал
Нулимсаа нэрэх сархад шиг сайхан
Нутгийн чулуу аавын чулуу шиг санагдаад байна
Аавын чулуу юм шиг санагдаад байна
Цагаан зээр шиг цахилаад ирэхэд
Цагаан овоо нь болор шиг сайхан
Хөмүүл таана салхиар өртөөлөөд
Хөлбөрч хэвтэхэд диваажин шиг сайхан
Нутгийн сайхан аав минь юм шиг бодогдоод байна
Аав минь юм шиг бодогдоод байна
Өнчин ботго шиг усан нүдлээд ирэхэд
Өргөн түмэн садан шиг сайхан
Найдах хүнгүй халамцуу явахад
Найз нь таарах аянга шиг сайхан
Нутгийн ах нар аав минь шиг харагдаад байна
Аав минь юм шиг харагдаад байна
Нутгийн ах нар аав минь шиг харагдаад байна
Аав минь юм шиг харагдаад байна