Баттогтох – Гэнэн сэтгэл киноны дуу

Орчлонд хавар ирэх цагт нь хө
Оргил хангай нь цэцэглэнэ ээ найз минь
Хангайн дэлхий цэцэглэхийг харахаараа
Хайрын сэтгэл уярна аа анд минь

Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө

Дэлхийд хавар ирэх цагт нь хө
Дэлгэр хангай нь цэцэглэнэ ээ найз минь
Дэнжийн цэцэгсийг ганхахыг харахаараа
Дэврүүн сэтгэл баясна аа анд минь

Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө

Хорвоод хавар ирэх цагт нь хө
Хөвчийн хангай нь цэцэглэнэ ээ найз минь
Хослон алаглах цэцэгсийг харахаараа
Хайрлан мэлмэрч залуужна аа анд минь

Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Эвийн түшигтэй анд минь дээ хө

Sign Up for Our Newsletter