Шинэ жилийн вальс

Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн эрчийг хариулцгаая

Сүлд модныхоо наадмаар
Өвлийн эрчийг хариулцгаая

Хөгжин дэвших эгшгээрээ
Улирах жилийг бялхаасан
Өрнөн долгих буянаараа
Угтах оноо мялаасан

Өрнөн долгиолох буянаараа
Угтах оноо мялаасан

Сүрлэг монгол орныхоо
Сүлд модныхоо наадамд
Угтах оноо мялаагаад
Яруу дуугаа өргөцгөөе

Хөгжин дэвших эгшигээрээ
Улирах жшилийг бялхаая

Сүрлэг монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе

Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе

Sign Up for Our Newsletter