Хөдөөний амар амгаланг мэдэрч би ниснэ
Хөнгөрч буй биеэ мэдэрч нутаг усаа мэднэ
Утаанаас бага ч болов холдонгоо өөрийн сүнсээ тэжээнэ
Наран ээж над дээр тусах тавиланд би бэлэн
Монгол орноо тойроод дэлхийг тойрохсон
Үзэсгэлэнт газарт өөрийгөө хорихсон
Одоо бол амралт хүртэх цаг болсон
Ганцаараа явсан байсан ч хамаа алга
Амарсан шиг амардаг хүн гэж ердөөсөө ч алга
Хоёр хоног архидна, шамирсан бие нутаг буцна
Тарьсан хог новшоос чинь болж говь, хангай минь дэндүү зутрана
Би сэтгэлийг чинь ойлгож байгаа, гэхдээ хадагаа боль
Өчнөөн жил ургаж чадахгүй байгаа моднуудыг тольд
Наадах чинь буян юм уу? Яргалал нь юм уу?
Аль эсвэл буян юм уу?
Жил болгон хогоо асгана, тэгээд нэрлэнэ идээ будаа
Амьтад идэх юм гэнэ, ядаж эхлээд цаасыг нь салга
Хангай минь дугардаг бол хэдийн хэлсэн ay-ay
Хүслээ хэлж бусдыг нь завааруулаад л ay-ay
Next generation-дээ би итгэж байгаа
Хөгшин хүн шиг ярихгүй, би ч гэсэн хичээж л байгаа
Тэнэгүүд нь ямар ч сэтгэлгүй байсан ч, цусанд нь байгаа
Амьдрал бидэн дээр хүссэн, хүсээгүй тавина зайгаа
Амралтаар агаарт гаръя сайхан
Хавар дуусч саяхан
Салхины хөдөлгөөн туяхан
Халуун наран биеийг минь улайтал шарах ч гэсэн
Харанхуй бүрэнхий шөнө стрессээ гартал сэрүүцнэ
Нарны гэрэл миний breakfast
Машины хөгжимд өдөржин зүгээр л dance, dance
Байгальдаа хоргүй явбал аян зам минь сайн, сайн
Сайн байна уу, Улаанбаатар минь
Сайн, сайн байна уу, Улаанбаатар минь
Хөдөөний амар амгаланг мэдэрч би ниснэ
Хөнгөрч буй биеэ мэдэрч нутаг усаа мэднэ
Утаанаас бага ч болов холдонгоо өөрийн сүнсээ тэжээнэ
Наран ээж над дээр тусах тавиланд нь би бэлэн
Монгол орноо тойроод дэлхийг тойрохсон
Үзэсгэлэнт газарт өөрийгөө хорихсон
Одоо бол амралт хүртэх цаг болсон