Амаржаргал – Амин нүдэн

Давхраат алаг нүд чинь хө
Далдын гунигийг үргээнэ
Дасаж танилцсан бидэн хоёр
Даахин хайраа санагалзана хө

Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдэн

Торомгор алаг нүд чинь хө
Толгодын цаанаас тормолзоно
Тором шиг аргамжаатай бидэн хоёр
Томоогүй явдлаа дурсана хө

Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдэн

Янзаган алаг нүд чинь хө
Яая даа гэтэл дэрвэлзэнэ
Янаглан дассан бидэн хоёр
Яргуй насаа зүүдэлнэ хө

Аз тохиосон алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдэн

Sign Up for Our Newsletter