Болд, Батцэцгэлэн – Жаргалтай

Сүүмэн цагаан гэрийн
Сүүдэрт унтах жаргалтай
Шүүдэрт норсон талаар
Догдлон гүйх нь жаргалтай

Талын бүлээн салхи
Энгэрээр тоглох жаргалтай
Танхил ялдам бүсгүй
Хайранд уясах жаргалтай

Сайхан залуу насны алдаанд хайртай
Санан тэмүүлж уулзах учралд хайртай
Үүрээр мандсан нар шиг чамдаа хайртай
(Чамдаа хайртай)
Чамдаа хайртай

Үүлэнд гараа хүргэх шиг ээ
Үлгэр домгийн төгсгөл шиг ээ
Амар сайхны ерөөлтэй
Найрсан суух нь жаргалтай

Ганган цоохор мориор
Чамдаа яаран очих баясалтай
Намар хаврын чөлөөнд
Найрлан дуулах баясалтай

Ангир цагаан саран шиг чамдаа хайртай
(Чамдаа хайртай)
Чамдаа хайртай
Үүлэнд гараа хүргэх шиг ээ
Үлгэр домгийн төгсгөл шиг ээ
Амар сайхны ерөөлтэй
Найрсан суух нь жаргалтай

Sign Up for Our Newsletter