Nene, Ahuna – Бага багаар

Духан дээрээ наагаад алхъя чинийх гээд
Чухал царай зохихгүй юм аа инээх гээд
Чихэр байсан ч өгөх юм чинийх гээд
Чамайг л авмаар байна минийх гээд
Хамт байгаа газрыг би гэр гэдэг
Даараад байна baby хурдан ир гэдэг
Дулаахан байна дэрийг минь тэр гэдэг
Дэргэд нь дэлхий хурдан эргэдэг

Хаашаа ч яах вэ
Харсан зүгтээ
Гол нь цугтаа
Одоо зугтаая
Хаашаа ч яах вэ
Харсан зүгтээ
Гол нь цугтаа
Одоо одоо

Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа

Бага багаар чи минийх болж байгаа нь
Энэ зүрхэнд үүрд үлдээч гэж асуух хүртэл минь мансууруулж
Хайртай гэдгээс өөр чамд ямар үг хэлэх юм
Чи бол гүнж бусад нь үнсээд ч хувирахгүй мэлхий
Хамтдаа аялан тоглолт алив хэд тойрох юм дэлхийг
Хэдэн саяар ч худалдаж авч чадахгүй энэ инээдийг

Чиний нүд чиний хөл чиний уруул (Бүх зүйл чинь төгс babe)
Хөтлөлцөөд алхдаг байснаа бид дурсана би дурсана
Төсөөлөөд үз Бид төгсгөхгүй
Энэ үлгэрийг (Энэ үлгэрийг)

Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа
Бага багаар бага багаар
Би чинийх болж байгаа

Sign Up for Our Newsletter