Тайван сайхан орой цэцэгс болон
Алсын хол дүүлэн нисээрэй
Хайхарч намайг сонсох бол
Үд дундын зүүдэнд минь дахин ирээрэй
Надаас холдоно гэж төсөөлөөгүй ч
Нандин байсныг бүү мартаарай
Дараагийн төрөл гэж байдаг бол
Заавал өөртөө намайг аваарай
Бүстэй бүсгүй хүн бүр бие биенийхээ
Бүр нарийныг нь ямар мэдэх биш дээ
Харин чамд ярьмаар байна үнэнгээ
Гэхдээ цаг өнгөрчээ аль хэдийнээ
Хожимдсон хэдий ч бэлэглэсэн үнсэлт
Хорогдсон хэдий ч бэлэглэсэн тэврэлт
Холдоод явсан ч чадахгүй ээ мартаж
Хольх газраас чам дээр од болон гийнэ
Дундуур сэтгэлээ дүүргэх гэж (дурлаагүй ээ)
Дутуу нойртой сэрэхийн тулд (дурлаагүй ээ)
Хүн чанараа гээхийн тулд (дурлаагүй ээ)
Хүсэлдээ автаад би чамайг зүүдэлдэг
Тайван сайхан орой цэцэгс болон
Алсын хол дүүлэн нисээрэй
Хайхарч намайг сонсох бол
Үд дундын зүүдэнд минь дахин ирээрэй
Надаас холдоно гэж төсөөлөөгүй ч
Нандин байсныг бүү мартаарай
Дараагийн төрөл гэж байдаг бол
Заавал өөртөө намайг аваарай
Балгахан ус үлдсэн юм шиг
Хэцүүхэн цаг хугацаа өдөр хоног өнгөрсөөр
Багаасаа цуг байсан хүмүүс холдоход
Царай зүс бас нүд нь цөхөрсөөр
Өвөрт минь эрхлэх хүнгүй
Өдөр хоног хөл даарна сэтгэл дотор ч жиндүү
Өглөө бүр дассан царай тааз болсныг мэдэх үү
Өдөр өнгөрч үдшийн бүрийд бие дотор хэцүү
Алхам хийхэд оройтсон цаг хугацаа
Арчаагүй бусад нь түүний харцыг булаана
Амьдралд чинь цорын ганц тэр минь дур булаам
Гархилсан хоёр нүд өөрийгөө ширтэн суугаа
Тэр намайг орлож намайг чамд мартуулаад
хагацал үзсэн бүсгүйг дүр эсгэн хүлээж суугаа
So faint on me, өдөр өнгөрөвч орой үдэш өөр хүн үгүй
Толгой дотор нэг л хэвийн зовох үе бий
Гэхдээ нар мандана хааяа мартах үе бий
So faint on me, өдөр өнгөрөвч орой үдэш өөр хүн үгүй
Бүгдийг нь март гэхдээ ганц юм бий
Намайг мартаж болно өөрийгөө мартаж болохгүй
Тайван сайхан орой цэцэгс болон
Алсын хол дүүлэн нисээрэй
(Хэзээ ч байгаагүй юм шиг тийм эрх чөлөөтэйгөөр дүүлэн нисээрэй)
Хайхарч намайг сонсох бол
Үд дундын зүүдэнд минь дахин ирээрэй
(Хажууд байхгүйгээс хойш зүүдэнд минь үргэлж чи минь яг л хуучин хэвээрэй)
Надаас холдоно гэж төсөөлөөгүй ч
Нандин байсныг бүү мартаарай
(Анхны бүх зүйлсий минь эзэн тийм болхоор сэтгэл минь яг л нандин тиймээрээ)
Дараагийн төрөл гэж байдаг бол
Заавал өөртөө намайг аваарай
(Мартаж болохгүй шүү дараагийн удаа надад чи минь заавал боломж олгоорой)