Гавана – Аялгуу

Архи уулаа babe
Ахиулж, дахиулж, нахиулж, нахиулж шахуулаад babe
Ачтай ээжээр эмнэлэгт хэвтэн сахиулаад babe
Аргаа бараад ламдана, бөөдөнө
Ачтай аавын нэрийг хөөднө
Амраг чамайгаа гомдоогоод

Урьд нь би чинь дуучин байсан
Урьдах зам минь хуучин байсан
Тэнгэрт гэрэлтэх бараг л од
Түүний дэргэд намхан байшин
Таньдаг мэддэг хүмүүс зөндөө
Танхай балмад яваагүй жаахан
Биеэ тоосон тэнэг хүү
Айлын дураараа 2 хүү
Дуулна хуурдана дуртай өдрөө
Дургина доргино хаа сайгүй
Хаашаа ч хамаагүй ханарна давхина
Хайр майр гэж мэдэхгүй, танихгүй
Хар ч бай, шар ч бай хайрыг булаана
Нарангоо, Сарангоо хэнийг ч тоодоггүй
Үнэтэй цэнэтэй юмсаа гайхуулж
Жаргал даахгүйн зовлон, зовлон

Аялгуулаад babe
Айлын гэрээр, бараар саваар архи уулаа babe
Алдарт хүрснээ гайхуулж дагуулж дахиулна аа babe
Азтай азгүй найзууд олон
Амттай амтгүй хоолоо голно
Рашаан гэж амсуулаад
Архи уулаа babe
Ахиулж, дахиулж, нахиулж, нахиулж шахуулаад babe
Ачтай ээжээр эмнэлэгт хэвтэн сахиулаад babe
Аргаа бараад ламдана, бөөдөнө
Ачтай аавын нэрийг хөөднө
Амраг чамайгаа гомдоогоод

Нуугаад яахав ээ зөндөө уусан
Нүүрэн дээр минь хэл дээ яасан
Нуугдаж хөөгдөж явдаг болсон
Нууцаар хараагүй бүгдийг таньсан
Амаар ороод амиар гардаг амьдралыг минь там болгосон
Алдар нэр, мөнгө төгрөг найз минь хар даа биегүй болгосон
Элдвийг бодон цонхоор харан ганцаар суусаар
Инээж ханиаж уусан найз минь Хүүхэд шуухад гэр зуур
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ
Араар тавьдаг авгай гэдэг нь
Айлын гэрт нь нөхөртэй нь
Хүний амьдралаар жиргэж болдоггүй
Жижигхэн болжмор жив, жив, жив
Жиргэж нисээд дэлхийг тойрох биш
Тэрүүхэн тэндээ дэв, дэв, дэв
Эр мэрийн хуйх нь долоо дордож, наймантаа сэхнэ
Энэ чинь миний чиний амьдрал шүү дээ
Үнэнээ дуулна, үйлдлээ цэгнэнэ

Аялгуулаад babe
Айлын гэрээр, бараар саваар архи уулаа babe
Алдарт хүрснээ гайхуулж дагуулж дахиулна аа babe
Азтай азгүй найзууд олон
Амттай амтгүй хоолоо голно
Рашаан гэж амсуулаад
Архи уулаа babe
Ахиулж, дахиулж, нахиулж, нахиулж шахуулаад babe
Ачтай ээжээр эмнэлэгт хэвтэн сахиулаад babe
Аргаа бараад ламдана, бөөдөнө
Ачтай аавын нэрийг хөөднө
Амраг чамайгаа гомдоогоод

Өвдөж зовоход найз байсангүй
Үхлээс өөр мөөр нэг ч дайсангүй
Удаан зовлонг би хайсангүй
Унтаж сэрсэн ч үүр цайсангүй
Өвчин туссан би эдгэрч байна
Өвдөхөө больсон бие тэнхэрч байна
Уухаа больсон би засарч байна
Ухаан санаа сайн цэгцэрч байна
Хайртай болсон тэр хүлээж байна
Хичээх болноо чамд итгэж байна
Ахиж дуулахыг би хүсэж байна
Дахиж бүхнийг би хүндэлж байна
Буцах замгүй би урагшилж байна
Бусдад жишээ болох гэж байна
Сайхан чамтай хамт байх гэж би
Сайхан бүхнийг туулах гэж би

Аялгуулаад babe
Айлын гэрээр, бараар саваар архи уулаа babe
Алдарт хүрснээ гайхуулж дагуулж дахиулна аа babe
Азтай азгүй найзууд олон
Амттай амтгүй хоолоо голно
Рашаан гэж амсуулаад
Архи уулаа babe
Ахиулж, дахиулж, нахиулж, нахиулж шахуулаад babe
Ачтай ээжээр эмнэлэгт хэвтэн сахиулаад babe
Аргаа бараад ламдана, бөөдөнө
Ачтай аавын нэрийг хөөднө
Амраг чамайгаа гомдоогоод

Sign Up for Our Newsletter