Хасах наян градус
Биеийн температур
Сэртхийлэм харцаа
Чамаас би нууж байна
Энд ирэхээ мэдээгүй ч
Төсөөллөөс хэт давсан
Хэдэн зуун жил болсон мэт
Хөлдсөн мөсөн цамхаг
Гүйгээд дуусдаггүй
Гарц нь харагдахгүй урт гүүр
Зугтсан хэрнээ
Үлдсэн нүдээ ухсан хүмүүс
Цаг ирэх тусам
Бүхнээ мартасхийнэ
Хэн байсан гэдгээ
Огтхон ч танихгүйгээр
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Сонгосон сонголт бүхэн
Үр дүнг агуулна
Хуучны дулаан харц
Одоо бараг л дайсан
Өвдөлтөөр хандаггүй
Энэ хорвоогийн тоосонд
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Сонгосон сонголт бүхэн
Үр дүнг агуулна
Хуучны дулаан харц
Одоо бараг л дайсан
Өвдөлтөөр хандаггүй
Энэ хорвоогийн тоосонд
Хоромхонд хорогдож
Хөлчүүрхэлд хатуужих
Сэтгэлийн гүн чимээ аниргүй
Хэмжээгээ хэтрүүлэх
Хязгааргүй далай руу
Шумбан орох гэрэлтэй ирээдүй
Бүрэлзэн мяралзах
Бүлтгэр бүүдгэр
Нарыг халхлах
Зэрэглээт үнэн үүл
Мэдсэн ч мэдээгүй
Хоймрын авдарт
Үргэлж хадгалагдана
Энэ зүйл
Мартах л гэж энд ирсэн ч
Маргаашийн нар тод гийсэнгүй
Мартах л гэж тэнд хүрсэн ч
Нэгэнт яваад өгсөн миний
Хүн
Амьдрал
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Сонгосон сонголт бүхэн
Үр дүнг агуулна
Хуучны дулаан харц
Одоо бараг л дайсан
Өвдөлтөөр хандаггүй
Энэ хорвоогийн тоосонд
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Сонгосон сонголт бүхэн
Үр дүнг агуулна
Хуучны дулаан харц
Одоо бараг л дайсан
Өвдөлтөөр хандаггүй
Энэ хорвоогийн тоосонд
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Бодит байдал уу
Эсвэл төсөөлөл үү
Өвдөлтөөр хандаггүй
Энэ хорвоогийн тоосонд