Аз жаргалаар дүүрэн бид инээмсэглээд
Амьдрал бидэнд утга учралаар дүүрэн
Өглөө босоход наран ургаж биднийг угтаддаг
Yдэш болоход саран бүүвэйлж амьдрал үргэлжилсээр
Хөөрсөн сэтгэлээр би хүүхэд насаа үдлээ
Хөтөлж түшсэн хүн бүхнээ дурсаж явна
Хувь тавилангаар заяасан эх нутагтаа би хайртай
Хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа
Заримдаа би гуниглан суудаг
Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг
Гэхдээ би инээн баясаж хөгжих дуртай
Гэрэлт амьдралыг зөгнөн мөрөөдөж бодох дуртай
Хөөрхөн охидыг би шохоорхон хараад
Хөгжилтэй бодол би өвөрлөн алхдаг
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай
Алив найз минь чи биднийг зорин ирээч
Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивнэе
Дурласан бол сэтгэлээ чи бидэнд дэлгээч
Дурлалын тухай дууг чамд бид зориулъя
Гийх нарны туяа итгэл мөрөөдлийг авч ирдэг
Гэрэл гэгээт амьдрал намайг хүлээнэ
Гутрал гуниг өчигдөртөө орхиод инээгээч
Ганцхан олдох насаа аз жаргалтай туулъя
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай