Амьдрал учралын заяа
Аялуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юм даа
Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун өнгөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл
Энхрий ялдам чамайгаа
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй
Амин халуун сэтгэлээ
Ам нээж хэлж амжаагүй
Гэлээ ч чи минь мишээсээр
Ус шиг урсан одох цаг хугацаа
Улам чамайг холдуулсан ч
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээлт дөлгөөхөн мишээл
Аялгуу болоод эгшиглээч
Айзам эгшигэнд чинь автахсан
Солонго болоод туяараач
Сайхан өнгөнд чинь уусахсан
Улирах он цагийн эрхээр
Эргээд учрах тавилангүй ч
Ухаан санаанд гэрэлтсээр
Тэртээд үлдэх мишээл