Урьхан хаврын намуун шөнөөр
Уулсын цаанаас шувууд ирлээ
Онгон талын цагаан нууранд
Одтой наадан дуулж хонолоо
Хаврын шувууны дуунд уяран
Хайртай санан гармаар байна
Хатан дөрөөний чимээг чагнаж
Харгуйн барааг хармаар байна
Дархан хилээ манаж яваа
Дайчин чамдаа очмоор байна
Давхар давхар мянган уулын
Давааг давмаар нисмээр байна
Удаан хүлээсэн нуураа амрааж
Усны чандаас шувууд ирнэ
Учрал хүссэн намайгаа жаргааж
Удахгүй бас чи минь ирнэ