Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх вэ?
Байж суухаа аргацаана
Нэг л зүйл дотроос минь халаад
Чиний талаарх бодлууд хамаг биеийг минь анагаагч
Мэдэхгүй болохоор байна би чиг баримжаагүй
Хэнд ч хэлж амжаагүй үгсээ чамд нэг амьсгаагаар
Хүүрнэх гэхээр чи байхгүй хажууд даанч
Зориулах дуунууд минь сэтгэлээр минь нил хул тарж
Уртын дуу мэт эгшиглэх яруу найраглах пянз
Зүрхэнд түгжигдсэн дөрвөлжин хайрцгийг хаачихсан байх
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх вэ?
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх гээв?
Би гэж нэг мөнгөний боол байхгүй болохоор нөхөхийг оролдоно
Учир жанцангаа олохын тулд өдөр бүр даваа мэт үргэлжилсээр
Ингэсээр байтал чамтай бүрэн дүүрэн итгэлцэх
Тэр гол шалтгаанаа ололгүй хий дэмий амьдрал үрэгдэх нь
Цайгаа хувааж уухгүй бол чамайг алдах гээд байх шиг
Уулзаачгүй байж ардахыг нь бодон айх шиг
Тэнэглэл минь ихсэж байна хариултаа хайсан ч
Гарцаардал бишээ энэ зүгээр чамайг санасан сэтгэл
Дуугай би сууна хэнд ч хэлэлгүй
Шаналсан мэдрэмжээ үгүйлсэн тэнэгхэн
Хэн ч алдахыг хүсэхгүй болохоор л арагш сууна
Тийм болохоор л магадгүй бид учрахаасаа татгалзсан
Жирийн хоёр хүн нүүдэлгүй хожих хүсэлтэй
Тэгэхдээ мэдэхгүй таарах нь л үнэн тэ
Харин ямар нөхцөлд гэдэг сонин хэнд ч
Хоёулаа хөгширчихсөн байж байх вий дээ
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх вэ?
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх гээв?
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Тэр л мөч хэзээ ирэх вэ?
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх вэ?
Би чамайг яг хаанаас хайх вэ?
Хамт өнгөрөөх цаг минут бүр үнэ цэнэтэй
Хажуунаас минь дурсамжууд бүрдэх
Тэр л мөч хэзээ ирэх гээв?