LIVONCE – Манан

50 жилийн настай эмнэлгийн коридорт хүүхдүүд тарчилна
20 км хот дотор ард түмнээрээ түгжирнэ ээ
Хоёрхон намд ахин дахин 4 жилээр хошхирно оо
Нэг л мэдэхэд хэдүүлээ улс оронгүй хоцорно оо
Боломж гарвал тэд нар намайг харлуулчих гээд л зүтгэх юм
Худлаа мэдээг сайтад өгөөд зарлуулчих гээд л зүтгэх юм
Одон медаль тайзан дээрээс гардуулчих гээд л зүтгэх юм
Зарим нэг нь гаранд мөнгийг атгуулчих гээд л зүтгэх юм
Мөнгө төгрөг машин тэрэг би дуулахгүй
Учир нь гэвэл бяцхан хүүхдүүд гадаа гуйлга гуйна
Ажлаа сайн хийгээд байвал ах нь уурлахгүй
Ад үзэж та нарыг нийлээд сошиалаар муулахгүй

Үр хүүхдээ бүгдийг нь сургасан Боловсролын зээлийн сан
Өөрсдөө хүртэл хагартлаа баяждаг Хөгжлийн банкны сан
40 их наядаар нь шаадаг нүүрсний хулгайн зам
Ард түмэнд олдож байгаа нь ганцхан эмийн сан
Монголын хөгжил ЗГ-аас Зайсан хүртэл л шааж байна
Мөнгөтэй л болбол ямар ч п*зда эзэн хаан шиг гэж шааж байна
Цагдаа, сэргийлэх, шүүх гээд бүгд л арыг нь дааж байна
Шүгэл үлээсэн залуучууд нь эхнээсээ шорон шааж байна

Боловсролтой ч бололцоогүй нь гаднаас тэтгэлэг гуйх юм
Болгочих гээд эцэг эх нь хэдэн малаа туух юм
Луйварчид нь улсын мөнгөөр гадаад оронд сурах юм
Монголд ирээд захирлын том ширээнд суух юм
Авлигачид ард түмнээ хэдэн үгээр тойруулсан
Ачтан буурлууд минь цайгаа устай сүүгээр хөөрүүлсэн
Их хурлын дарга нь хүртэл хужаа нарыг дайлсан
С.Зоригийг өөрсдөө алчихаад үхсэн хойно нь сайлсан
Одоогийн репперүүд хүүхэн шуухан хар тамхиа л дуулна
Өө яах вэ чаддагаараа нэгнийгээ бас л муулна
Өөрсдөө сэтгэж чадахгүй тэд гадаадыг л хуулна
Ингэж байхаар улс төрд шаавал Темон шиг шаана уул нь

Үр хүүхдээ бүгдийг нь сургасан боловсролын зээлийн сан
Өөрсдөө хүртэл хагартлаа баяждаг хөгжлийн банкны сан
40 их наядаар нь шаадаг нүүрсний хулгайн зам
Ард түмэнд олдож байгаа нь ганцхан эмийн сан
Монголын хөгжил ЗГ-аас Зайсан хүртэл л шааж байна
Мөнгөтэй л болбол ямар ч п*зда эзэн хаан шиг л шааж байна
Цагдаа, сэргийлэх, шүүх гээд бүгд л арыг нь дааж байна
Шүгэл үлээсэн залуучууд нь эхнээсээ шорон шааж байна

Босъё тэмцье гэсэн залуучууд бохир цагдаад баригдаад л
Бор зүрхээрээ тэмцлээ гэхэд хуулийн цоорхойд дарагдаад
Улс орон минь хэн нэгний Карма дотор зарагдаад л
Үе хойчийн минь ирээдүй нүдэнд бүрхэг харагдаад л
Монголд хүн болж төрвөл чи автоматаар өртэй
Мөнгө л бодохоос Монголоо боддоггүй өрөвдөлтэй төртэй
Залуучууд минь зээлээ төлөхөөр хүний нутгийг зориод л
Зоригтой дуугарсныг нь яаж ийгээд барьж аваад л хориод л

Sign Up for Our Newsletter