Хэрвээ би од болж тэнгэрт мандах юм бол чи хүрэх үү
Хэдий хол харагдавч хүслээ шивнэн хэлэвч мөрөөдөл минь биелэх үү
Чамаас би хайрын үг хүлээн суугаад үүр цайхыг харлаа
Үүрийн цолмон шиг надад хань болоод энэ амьдралыг хамт туулаач
Надад хэлэх үг чинь дэндүү хол санагдаад
Яах бол гэж айсныг мэдэх үү
Уулзсан даруйдаа зүрх минь уянгалдгийг
Сонсоогүй мэт тэнд нь үлдээх үү
Анх харснаас хойш ганцаардах болсон
Араас минь тэврэх юм шиг санаж
Аниргүйн дундаас чи нүдээрээ инээж
Алсын замыг тойрог дундаа уулзъя аа
Цаг хугацаа чамайг харахаар тэг зогсолт хийдэг
Яг цагтаа ирэх нь надад хоцорсон мэт байна
Ярьж бичих өгүүлбэрт минь цэг таслал үгүй ээ
Над руу, над руугаа тэмүүл

Одод дундах бидний зай
Ойртуулах юм шиг санагдана аа
Чамайг тойрон хүрээлсэн олны дундаас
Ганцхан над руу тэмүүлээч