MONTARAP – Чамдаа зориулъя

Уянгат сайхан дууны чинь эгшигэнд
Уудам хорвоо бүхлээрээ багтдагсан
Уудам хорвоогийн нэгээхэн хэсгээс
Уяран сонсдог нь би байдагсан
Сайхан дууг чинь би сонсох
Дуртайг минь чи мэдэрдэг
Санаа сэтгэл минь нар шиг
Илчтэйг минь чи сануулдаг
Дуунд ханаагүй сэтгэл чинь намайг үгүйлсэн
Дурласан бүсгүйдээ энэ дууг зориулъя

Огтхон ч эргэлзэхгүй байна миний гэрэл гэгээ минь
Тийм ээ чи бид хоёрыг тосон угтах ирээдүй минь байна
Ханатлаа хайрлая гэхээр энэ л нас минь хүрэхгүй гэж айна
Чамдаа өгсөн амлалтаасаа зөрөх вий гэж би чинь айна
Үргэлж саарал харагдах орчлонд чи бол миний хэмнэл
Амьдрал гэдэг адал явдал өрнөх нэгэн тэмцэл
Үүний шуурганд туугдах биш сөрж байж бид хамт тэмцэнэ
Энэ бол миний хамт өнгөрүүлсэн он жилийн минь үнэ цэнэ

Ядам хуруунд чинь би бэлзэг бэлэглэе
Ялдам чинийхээ төрхийг дуу болгон шүлэглэе
Миний зүрх сэтгэл итгэл одоо бүгд чинийх
Энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй минийх
Би чамтай хамт байхдаа амьдралаас тасардаг
Бид хоёр бие биенээ хайрын үгсээр асардаг
Амьдралийнхаа наян хувийг чамтай хамт би өнгөрүүлнэ
Асаасан энэ галаа хамтдаа хоёул мөнхрүүлнэ

Хайр шингэсэн дууны минь эгшигэнд
Хан хорвоо бүхлээрээ багтдагсан
Хан хорвоогийн нэгээхэн хэсгээс
Хайранд согтон би байдагсан
Сайхан дууг чинь би сонсох
Дуртайг минь чи мэдэрдэг
Санаа сэтгэл минь нар шиг
Илчтэйг минь чи сануулдаг
Дуунд ханаагүй сэтгэл чинь намайг үгүйлсэн
Дурласан бүсгүйдээ энэ дууг зориулъя

Би чамд хайртай гэдэг үгний цаана (Эрх чөлөө)
Би чамд хайртай гэдэг үгний наана (Чин сэтгэл)
Алт мөнгөөр солишгүй ариун нандин учрал
Амраг хайрын дурлал номин тэнгэр
Хуримын бэлзэг ядам хуруунд амьдрал өөдөө өгсөж урууд
Бадамлан ас тулгын чулуу амьдралын тойргоор хайраа зурна уу
Үр чинь үлдэх хорвоод бардам амьдар, бүхий л зүйлээ атга
Гэр бүлийн аз жаргал мөнхөд үүрд мандан бадраг

Би чамдаа дурлаад хайлаад сэтгэл минь хэвээрээ
Бэлэг дэмбэрэлтэй амьдрал минь хуучраагүй шинээрээ
Хөглөөч намайг зөөлөн аялгуулъя чамайг
Өнгөлөөч гэж хурцал урам зориг өгөөч
Өглөө болгон үдэш бүр анхных шигээ үргэлж байж
Шөнө бүр үдэш бүрийд сүүлчийн удаах юм шиг байя
Гэргий минь гэрэлтүүл, энэ гоёхон ертөнцийг
Гэрээ болон үр хүүхдүүдээ дөлгөөн аашаараа бүхнийг

Алив бүсгүй минь амьдрал дундуур хамтдаа аялъя
Амжилт бүхнийг дагуулна гэж би ерөөс бардахгүй
Алдаж онохын цагт хажууд минь үргэлж хамт
Алхам бүртээ чамд нэгдэж амьсгалах бүртээ чамдаа уусна
Шөнийн одод тэнгэрт түгсэн зүүдэнд минь чи тавтай морил
Шөнөжин үргэлжлэх хайрын түүхийн гол дүрд нь чи минь тогло
Тэнгэрт дүүлэх жигүүрийг минь ургуул
Гараас чинь хөтлөөд дүүлье хамтдаа
Төөрөг тавилан замбуу тивийн наран жаргах хүртэл чамтай

Сайхан дууг чинь би сонсох
Дуртайг минь чи мэдэрдэг
Санаа сэтгэл минь нар шиг
Илчтэйг минь чи сануулдаг
Дуунд ханаагүй сэтгэл чинь намайг үгүйлсэн
Дурласан бүсгүйдээ энэ дууг зориулъя

Сайхан дууг чинь би сонсох
Дуртайг минь чи мэдэрдэг
Санаа сэтгэл минь нар шиг
Илчтэйг минь чи сануулдаг
Дуунд ханаагүй сэтгэл чинь намайг үгүйлсэн
Дурласан бүсгүйдээ энэ дууг зориулъя

Sign Up for Our Newsletter