Анхны цас халтирсан зам
Таниад удаагүй хөтлөлцсөн гар
Галзуу мөчүүд томоогүй үйлдлүүд
Санаад уулзах гээд бүтээгүй өдрүүд
Үнсээд нисэхдээ аньсан хоёр нүдээ
Жаахан нээхэд нар гялбасан шүү дээ
Учир нь олдохгүй цэгцгүй бодол хог шиг
Өөрт чинь зориулж түрхсэн анхилуун энгэсэг шиг
Би хэн ч болсон намайг нандигнасаар байх уу
Шаналал дүүрэн байсан ч дурласаар байх уу
Сул дорой болсон ч хайрласаар байх уу
Чамайг тэгнэ гэдгийг чинь би мэднэ
Жаргалтай харц над руу инээмсэглэж гэрэлтээд
Гар атгаж ярихыг минь чагнаж хором ичээгээд
Мөр налж сэтгэлээ нуух зүйлгүй эрхэлж илчлэхэд
Зүрхэлж би чамд хайртай гээд үнэнээ хэлчихдэг
Болдог сон бол бодлоор минь нэг ороод гармаар байна уу
Баг зүүгээд тоглож байна гэж хардаад бас айгаад байна уу
Бялуураад ханахгүй өглөө бүр хамт сэрмээр байна уу
Гар дэрлээд тэврээд хэвтэхэд хэлээч тухтай байв уу
Эхлүүлж чадахгүй эцэстээ тэр сэдэв гашуун
Энэ түр зуур гэдэгт итгэхгүй байна эндүү ташуу
Нэгнээ мэддэг болчхоод харахгүй байна гэдэг хайран биш үү
Намайг бүхнээ гэдэг чи зүрхэнд байрладаг шүү
Би хэн ч болсон намайг нандигнасаар байх уу
Шаналал дүүрэн байсан ч дурласаар байх уу
Сул дорой болсон ч хайрласаар байх уу
Чамайг тэгнэ гэдгийг чинь би мэднэ
Анхны цас халтирсан зам
Таниад удаагүй хөтлөлцсөн гар
Галзуу мөчүүд томоогүй үйлдлүүд
Санаад уулзах гээд бүтээгүй өдрүүд
Үнсээд нисэхдээ аньсан 2 нүдээ
Өчүүхэн нээхэд нар гялбана шүү дээ
Учир нь олдохгүй цэгцгүй бодол хог шиг
Өөрт чинь зориулж түрхсэн анхилуун энгэсэг шиг
Би хэн ч болсон намайг нандигнасаар байх уу
Шаналал дүүрэн байсан ч дурласаар байх уу
Сул дорой болсон ч хайрласаар байх уу
Чамайг тэгнэ гэдгийг чинь би мэднэ