Алтан ураг – Дүүжин даажин

Аав минь та намайг сонсооч
Ээж минь та намайг хараач
Цэг цэг та биднийг сонсооч
Бид бүхэн энэ бүхнийг хүсэж байна
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин

Аав минь та намайг сонсооч
Архи ууж зовоох гээ юу
Ачаа зөөлгөж тамлах гээ юу
Ааваа намайг нэг сайн сонсооч
Ачлал энэрэлээ мартаа юу та
Амьдралд хазгай гишгүүлэх гээ юу
Алсдаа би чинь яах вэ та минь
Ааваа намайг нэг сайн сонсооч

Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин

Ээж минь та намайг сонсооч
Эрх танхил охин намайг
Эрээн цаасаар солих гээ юу
Ээжээ намайг нэг сайн сонсооч
Элгэндээ эвлэж тээсэн байтлаа
Энэрэл хайр чинь хаашаа одов оо
Эгнэгт шаналгаж зовох гээ юу
Ээжээ намайг нэг сайн сонсооч

Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин

Төр засаг минь биднийг сонсооч
Тоглож эрхлэх талбай ч үгүй
Томчуудын суудал өндөр байшин
Тоглож амьдрах талбай ч үгүй
Идэх хоол, өмсөх хувцасгүй
Энд тэндэхийн траншейн хэсээд
Ийм маягаар байгаа бид чинь
Эх орноо яаж өвлөх вэ

Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин
Дүүжин даажин

Sign Up for Our Newsletter