Алтан ураг, Наран – Араатан

Уул нурахыг үзлээ
Ус мөрөн ширгэсээр
Мод уйлахыг харлаа
Хүн амьтан цөхөрсөөр л
Уур уцаарын зовлонг тайлж
Ухаан хайрлаач дээ тэнгэр минь

Хон хэрээ тэнгэрт нисч
Хүлэг морьд минь хулжин одлоо
Хөгшин ганц удган сөхрөөд
Хөх тэнгэрээ мэгшин дуудлаа

Уур уцаарын зовлонг тайлж
Ухаан хайрлаач дээ тэнгэр минь

Хон хэрээ тэнгэрт нисч
Хүлэг морьд минь хулжин одлоо
Хөгшин ганц удган сөхрөөд
Хөх тэнгэрээ мэгшин дуудлаа
Мэгшин дуудлаа

Уул нурахыг үзлээ
Үзлээ

Sign Up for Our Newsletter